ДЭЛХИЙН МЭДЭЭ

Шинзо Абэ буудуулсны дараа Японы иенийн ханш өсөв

Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ сонгуулийн кампанит ажлын үеэр буудуулсан гэх мэдээллийн дараа ам.долларын ханш иентэй харьцуулахад 0.4 хувиар буурч, нэг ам.доллар 135.9 иентэй тэнцэж байна.

Харин “Nikkei 225” хувьцааны индексийн өсөлт буурчээ.

“Saxo Capital Markets”-ийн зах зээлийн стратегич Чару Чананагийн хэлснээр эрсдэлээс зайлсхийх хандлага нэмэгдэж байгаагаас иенийн ханш өссөн гэв.

Гэхдээ Абэ ерөнхий сайд биш учраас хэрэг явдал эдийн засаг, мөнгөний бодлогод шууд нөлөөлөхгүй, зах зээлд урт хугацаанд томоохон нөлөө үзүүлэхгүй гэж шинжээчид таамаглаж байна.

Халдлагын дараа Шинзо Абэг эмнэлэгт хүргэсэн бөгөөд түүний биеийн байдал маш хүнд байгаа гэж дотоодын хэвлэлүүд албаны хүнээс иш татан мэдээлжээ.

Мөн амийг нь аврахаар оролдож байгаа ба түүнд цус сэлбэж байгаа гэж Абэгийн дүү сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Өмнө нь албаны хүмүүс Абэг хүзүү, цээжиндээ буудуулсан, дотоод цус алдалт ихтэй байгаа гэж мэдэгдсэн.

Халдлага үйлдсэн этгээдийг Нара хотын оршин суугч 41 настай Тэцуя Ямагами гэж нэрлэсэн бөгөөд түүнийг өмнө нь Далайн өөрийгөө хамгаалах хүчний гишүүн байсан гэж засгийн газрын эх сурвалж мэдээлжээ. Тэрээр халдлагад гар хийцийн зэвсэг ашигласан байна.

Сэжигтэн одоо саатуулагдсан байгаа ба урьдчилсан мөрдөн байцаалтын үеэр Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэд сэтгэл дундуур явдаг тул түүнийг алахыг хүссэн гэж мэдүүлсэн байна.

Эх сурвалж: BBC, Kyodo

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet