COVID-19

МОНГОЛ: Коронавирусийн халдвартай иргэдийн 20 хувь нь хүүхэд байна

1 хүний зөвхөн өтгөний сорьцоос коронавирус илэрсэн.

Манай улсад гуравдугаар сарын 10-наас дөрөвдүгээр сарын 6-ны хооронд лабораторийн шинжилгээгээр батлагдсан 15 тохиолдол бүртгэгдсэн байгаа. Үүнээс ДӨРВӨН хүн нь эдгэрч эмнэлгээс гарч, ажиглалтад шилжээд байна. Харин 11 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа юм.

Өвчтнүүдийн эмнэлзүйн талаарх мэдээллийг тоймлон хүргэвэл:
Нас: 11-65
• Насанд хүрэгчид-80%
Хүйс:
• Эмэгтэй-60%
• Эрэгтэй-40%
Өвчний явц:• Шинж тэмдэг балархай-20%
• Дунд-67%
• Хүндэвтэр-13%
Илэрсэн шинж тэмдэг:
• Толгой өвдөх – 60%
• Хамар битүүрэх-53%
• Хуурай ханиалгах – 47%
• Суулгалт-47%
• Халуурах – 33%
• Булчин өвдөх –33%
• Цэртэй ханиах – 33%
• Цустай цэртэй ханиах-13%
• Бөөлжих-13%

Вирус судлалын шинжилгээний дүн:

• 14 хүний хамар, хоолойн арчдас
• 14 хүний цэрний сорьц
• 13 хүний өтгөний сорьц
• 1 хүний зөвхөн өтгөний сорьцод тус тус коронавирус илэрсэн.

Are foreign drugstores clinically appropriate for Americans today

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet