ДЭЛХИЙН МЭДЭЭ

Борис Жонсон Их Британийн ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорлоо

Борис Жонсон Консерватив намын даргын албан тушаалаасаа огцорч байгаагаа Пүрэв гарагт мэдэгдлээ.

Тэрээр өөрийг нь дэмжиж байсан британичуудад талархал илэрхийлээд, “Парламентад суудалтай Консерватив намын гишүүд намын шинэ дарга, шинэ ерөнхий сайдтай болохыг хүсэж байгаа нь тодорхой байна” гэж хэлэв.

Жонсон дараагийн ерөнхий сайдыг сонгох хүртэл албаа үргэлжлүүлэхээ мэдэгдсэн бөгөөд шинэ удирдагчийг чадах чинээгээрээ дэмжинэ гэдгээ илэрхийлэв.

Сүүлийн 48 цагийн хугацаанд Канцлер Риши Сунак тэргүүтэй олон арван сайд нар түүний удирдлагыг эсэргүүцэн огцорсны дараа Жонсон сайн дураараа албан тушаалаасаа буухаас өөр аргагүйд хүрсэн байна.

Эхэндээ тэрбээр эрх мэдлээ сэргээхийн тулд огцрох шаардлагагүй гэж үзэж, албан тушаалдаа үлдэнэ гэж мэдэгдэж байв. Харин пүрэв гарагийн өглөө огцрох өргөдлийн тоо нэмэгдэх үед байр сууриа өөрчилжээ.

Гурав хүрэхгүй жилийн өмнө Жонсон бүх нийтийн сонгуулиар түүхэн үнэмлэхүй ялалт байгуулсан боловч сүүлийн саруудад хөл хорионы тухай хуулийг зөрчсөн зэрэг асуудлуудтай холбогдож, олон нийтийн дунд нэр хүндээ алдсан.

Хамгийн сүүлд бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт нэр холбогдож байсан Крис Пинчерийг өндөр албан тушаалд томилсон явдал нь маргаан дагуулж, Жонсоныг огцруулах хөдөлгөөнийг өдөөсөн юм.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet