newswire

Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулга уулзалт Улаанбаатарт болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” НҮТББ хамтран долоодугаар сарын 3-5-нд “Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулга уулзалт”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулна.

ЧУУЛГА УУЛЗАЛТЫН ХҮРЭЭНД:

“Гэртээ харих зам-Эх орондоо хөрөнгө оруулъя” хөрөнгө оруулагчдын зөвлөгөөн,

“Монгол орны хөгжилд” технологийн зөвлөгөөн”,

 Хилийн чанад дахь эх хэл, соёлын багш нарын зөвлөгөөн,

“Хилийн чанад дахь иргэдийн эрх, нийгмийн асуудлууд” зөвлөгөөн,

“Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” НҮТББ-ын IV чуулга уулзалт гэсэн таван салбар хуралдаан болно.

Долоодугаар сарын 5-ны өдөр болох нэгдсэн чуулга уулзалтаар салбар хуралдаануудаас дэвшүүлсэн санал, зөвлөмжийг хэлэлцэж, нэгдсэн зөвлөмж гаргах юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet