Live
newswire

Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч “Кью-Эс-Си” компани 191.1 тэрбум төгрөгийн зээлээ төлжээ

Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Хөгжлийн банкны чанаргүй зээлийн ангилалд ороод байсан “Кью-Эс-Си” компани 191.1 тэрбум төгрөгийн зээл мөнгөн хөрөнгөөр бүрэн төлөгдөж дууссан” гэсэн юм.

Ингэснээр Хөгжлийн банкинд 485 тэрбум төгрөгийн чанаргүй зээл төлөгдөв. Зээл төлөгдсөнөөр Хөгжлийн банкны зээлжих зэрэглэл Засгийн газрынхтай адил тогтвортой хэвээр үлдэж байна.

Эдийн засгийн хүнд үед Засгийн газрын өрийн менежмент үр дүнтэй байна гэдгийг гадаад зах зээл үнэллээ. Улмаар 2023 онд “Самурай”, “Евро” бондын өрийг төлөхөд эрсдэлгүй болж байгаа юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet