newswire

ФОТО: Дарханы зам өнөөдрийн байдлаар

Гэрэл зургийг MPA.mn

Дарханы замын бүтээн байгуулалтын ажлын явцыг өчигдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн. Энэ хүрээнд өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ газар дээр нь ажиллаж, замын бүтээн байгуулалттай танилцаж байна.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ “Дарханы замын 2, 3, 4-р багцийг гүйцэтгэж буй хятад компаниудыг хуулийн байгууллагад шалгуулна” гээд үндэсний томоохон компаниудыг замын ажилд оруулах нь зүйтэй гэсэн саналаа хэлж байсан бол ЗТХ-ийн сайд Л.Халтар бүтээн байгуулалтыг түргэсгэхэд Батлан хамгаалах салбарын хүч нэмэгдүүлэхэд анхаарч өгөхийг уламжилсан юм.

Дарханы замын бүтээн байгуулалтын хүрээнд таван багц ажил хийж байгаа. Багцуудын ажлын гүйцэтгэлийг харвал,

  • Багц 1 – 96.6%
  • Багц 2 – 41.3%
  • Багц 3 – 98%
  • Багц 4 – 27%
  • Багц 5 – 99%-ийн гүйцэтгэлтэй ажил үргэлжилж байгаа аж. 
Гэрэл зургийг MPA.mn

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet