ДЭЛХИЙН МЭДЭЭ

ПУТИН: НАТО Финланд, Шведэд дэд бүтэц байгуулбал Орос хариу арга хэмжээ авна

НАТО-ийн эвсэл Финланд, Шведийн газар нутаг дээр АНУ тэргүүтэй цэргийн эвсэлд элссэний дараа цэрэг, дэд бүтцээ байршуулбал Орос адил хариу барина гэж Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт мэдэгджээ.

Тэрээр Төв Азийн хуучин Зөвлөлтийн Туркменистан улсын бүс нутгийн удирдагчидтай хэлэлцээр хийснийхээ дараа Оросын төв телевизэд “Швед, Финландын хувьд бидэнд Украинтай тулгараад байгаа шиг асуудал байхгүй. Тэд НАТО-д элсэхийг хүсэж байгаа бол хийх хэрэгтэй” гэж ярьсан байна.

Путин үргэлжлүүлээд “Гэхдээ тэд өмнө нь ямар ч аюул заналхийлэл байгаагүй гэдгийг ойлгох ёстой. Харин одоо тэнд цэргийн бүрэлдэхүүн, дэд бүтцийг байрлуулбал бид ижил төстэй хариу арга хэмжээ авч, бидэнд аюул заналхийлж буй нутаг дэвсгэрт ижил аюул заналхийллийг бий болгоно” гэж хатуу анхааруулав.

Мөн тэрээр НАТО-гийн гишүүнчлэлээс болж хоорондын дипломат харилцаа муудах нь гарцаагүй гэж хэлсэн байна.

Турк улс Финлянд, Шведийн НАТО-ийн гишүүнчлэлийн асуудалд тавиад байсан хоригоо цуцалж, хамтарсан аюулгүй байдлын тохиролцоонд хүрээд байгаа тухай өчигдөр мэдэгдсэн.

Энэ алхмын дараа Финлянд, Швед улс НАТО-д элсэх хүсэлтээ үргэлжлүүлэх боломжтой болж байгаа юм.

Путин ярилцлагын үеэр Москвагийн Украин дахь “тусгай цэргийн ажиллагаа”-ны зорилго өөрчлөгдөөгүй хэвээр байгаа бөгөөд Украины зүүн хэсгийн Донбасс бүсийг “чөлөөлж”, Оросын аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой гэж нэмж хэлжээ.

Мөн Оросын арми Украинд ахиц гаргаж байгаа бөгөөд цэргийн ажиллагаа төлөвлөсний дагуу явагдаж байгаа гэж Путин мэдэгдэв. Тэрээр тусгай ажиллагаанд эцсийн хугацаа тогтоох шаардлагагүй гэж үзэж байна.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet