ДЭЛХИЙН МЭДЭЭ

ЕХ-нд 2035 оноос дотоод шаталтат хөдөлгүүртэй автомашин худалдаалахыг хориглоно

Лхагва гарагт Европын Холбооны 27 гишүүн Европ тивийн хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 1990 онтой харьцуулахад 55-аас доошгүй хувиар бууруулах зорилт тавьж, өмнөх зорилтоо анхиулсан бөгөөд 2035 он гэхэд дотоод шаталтат хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл худалдаалахыг зогсоох тохиролцоонд хүрсэн байна.

Одоо Европын парламент уг асуудлыг хэлэлцэж батлах ёстой. Өмнө нь Европын парламент 2035 он гэхэд шаталтат хөдөлгүүртэй автомашины борлуулалтыг бүрэн хориглох асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийлж байсан.

ЕХ нь 2050 он гэхэд нүүрсхүчлийн хийн ялгарлыг тэглэх амбицтай зорилт тавиад байгаа. Шаталтат хөдөлгүүрт 100 хувийн хориг тавьснаар энэ зорилт биелэхэд томоохон алхам ойртох юм. ЕХ-ны нийт нүүрсхүчлийн хийн ялгарлын 25 орчим хувийг тээврийн хэрэгсэл эзэлдэг байна.

Тус холбооны хамгийн том автомашин үйлдвэрлэгч Герман улс уг саналыг эсэргүүцэж байсан ч 2035 оноос хойш “нүүрсхүчлийн хийн тэнцвэртэй” автомашины борлуулалтыг үргэлжлүүлэх нөхцөлтэйгөөр тохиролцоонд хүрсэн байна.

Мөн ЕХ-ны орнууд нүүрсхүчлийн бодлогоос үүдэлтэй эрчим хүчний зардлын өсөлтөөс бага орлоготой иргэдийг хамгаалах зорилгоор 59 тэрбум евро буюу 62 тэрбум ам.долларын Нийгмийн уур амьсгалын сан байгуулахаар болжээ.

Эх сурвалж: Al Jazeera

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet