УЛААНБААТАР

478 гарааш, чингэлгийг чөлөөлсөн талбайн тохижилтын ажлыг ирэх сарын 1-нээс хийнэ

Зөвшөөрөлгүй гараашийг буулгаж, нийтийн эзэмшил талбайг чөлөөлөх ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 14, 15, 16 дугаар хороог дамнасан 478 гарааш, чингэлгийг буулгаж, чөлөөлсөн талбайд тохижилт хийхэд бэлэн болжээ.

Уг талбайд ногоон байгууламж, авто зогсоол, 3х3 сагсан бөмбөгийн талбай, тоглоомын талбай, ариун цэврийн байгууламж, чийрэгжүүлэлтийн талбай зэргийг барьж, иж бүрэн тохижуулахаар төлөвлөж байна. Тохижилтын ажил долдугаар сарын 1-нд эхлэх аж.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet