БОЛОВСРОЛ

Цэцэрлэгийн зориулалтаар худалдах барилга, байгууламжийг газар дээр нь үзэж, нягталж байна

Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх цогц арга хэмжээний хүрээнд цэцэрлэгийн зориулалтаар баригдсан болон цэцэрлэгийн зориулалтаар засаж тохижуулсан, худалдан борлуулах хүсэлт ирүүлсэн иргэн, аж ахуй нэгжүүдийн барилга байгууламжтай ажлын хэсэг газар дээр нь үзэж, танилцаж байна.

Иргэн, аж ахуй нэгжүүдийн хүсэлтийг 2022 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хүлээн авна. Барилга байгууламжаа худалдах сонирхол бүхий иргэн, аж ахуй нэгжүүд Боловсролын ерөнхий газрын 70140069 дугаарт хандана уу.

ХУДАЛДАН АВАХ БАРИЛГА БАЙГУУЛАМЖ НЬ:

  • Цэцэрлэгийн хүртээмж багатай, ачаалал өндөртэй байршилд байх,
  • Цэцэрлэгийн зориулалтаар баригдсан болон цэцэрлэгийн зориулалтаар засаж тохижуулсан бол давуу тал болно,
  • Санхүүгийн болон үл хөдлөх хөрөнгийн маргаангүй байх,
  • Санал болгож буй үнэ нь зах зээлийн үнэ ханшид нийцсэн байх.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet