НИЙГЭМ

ГХЯ: 23 иргэнийг долдугаар сарын хоёр нислэгт амжаад ирнэ гэж найдаж байна

Гэрэл зургийг MPA.mn

Чэжү аралд эрүүл мэндийн аялал жуулчлалаар очсон 150 монгол жуулчны 23 нь сураггүй алга болсон талаар мэдээлэл тараад буй. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эх сурвалжаа болгон түгээсэн мэдээллээл тэд дөрвөн шөнө таван өдрийн аялалтай явсан, 26-ны өдөр эх орондоо ирэхээр төлөвлөсөн. Аяллын сүүлийн өдөр буюу 26-ны өдөр манай 23 жуулчин дотуур байрнаасаа холбоо сураггүй алга болсон гэж байгаа.

Энэ талаар ГХЯ-наас өчигдөр тодруулахад “23 жуулчны талаар Солонгосын талаас манайд албан ёсоор мэдэгдсэн зүйл байхгүй. Манай хүмүүс нэг сарын хугацаанд Чэжүд визгүй зорчих эрхтэй. Энэ хүмүүс зургаадугаар сарын 22-нд очсон, долоодугаар сарын 21-нд визгүй зорчих хугацаа дуусна. Ирэх сарын 9, 14-ний өдөр Монгол руу нисэх чиглэл байгаа учир одоохондоо хууль бус иргэд гэж тооцохгүй” гэлээ.

Эх сурвалж: Монголын үнэн сонин

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet