Live
УИХ-ЫН СОНГУУЛЬ 2020

УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийж, АН-д 100 сая төгрөг өгөөгүй гэв

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Хера Холдинг” ХХК-ийн захирал Х.Ганхуягийн өнөөдөр хийсэн мэдэгдэлтэй холбогдуулан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тодруулбал, Х.Ганхуяг нь АН-д 100 САЯ төгрөг тушааж, УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвших эрх авсан хүмүүсийн нэрсийн жагсаалтыг нийтэд ил болгосон бөгөөд энэхүү жагсаалтад О.Баасанхүү гишүүний нэр багтсан байсан.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэлэхдээ (02:10 минутаас) “Өөр намын дансанд 100 сая төгрөг хийсэн гэж намайг гүтгэжээ. Би улс төрийн алхам хийхээс өөр аргагүй болж байгаа нь үнэн. Яагаад гэвэл МАХН-ын өнөөгийн удирдлага намайг сонгуульд нэр дэвшихээс өмнө блок хийнэ гэсэн байгаа. Үүнтэй холбогдуулан сонголт хийх хүсэл байгаа.

МАН, “Үнэн ба зөв нам”, АН-д тодорхой саналаа хэлсэн минь үнэн. Гэхдээ би 100 сая төгрөг тушаагаагүй. Тушаасан бол миний тушаасан гарын үсэгтэй баримтыг аваад ир гэж хэлмээр байна” гэлээ.

Are foreign drugstores clinically appropriate for Americans today

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet