ЭРҮҮЛ МЭНД

Улсын I төв эмнэлэг Турк улсын “Эмсей” эмнэлэгтэй хамтран тархины саа, саажилттай хүүхдүүдийн ризотомын мэс заслыг хийнэ

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал албаны хүмүүсийн хамт Бүгд Найрамдах Турк улсын Станбул хотын томоохон хувийн эмнэлгүүдийн нэг болох “Мемориал”, “Эмсей” эмнэлэгтэй энэ. сарын 13-20-нд танилцаж, харилцан туршлага солилцож, хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 

“Эмсей” эмнэлэгтэй хийсэн уулзалтын үр дүнд хүүхдийн тархины саа, саажилтын мэдрэлийн мэс засал болох ризотомын мэс заслыг хамтран хийх саналыг тавьсан бөгөөд энэ хүрээнд ирэх есдүгээр сард тус эмнэлгийн эмч мэргэжилтнүүд багаараа Монголд ирж УНТЭ-т ажиллахаар боллоо. Мөн энэ үеэр мэс заслын дараах нөхөн сэргээх эмчилгээний сургалтыг тус эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эмч, сувилагчдад явуулах юм. 

“Эмсей” эмнэлэг хүүхдийн саа, саажилтын төгс эмчилгээ нь үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ гэж үзэж байгаа бөгөөд энэ чиглэлд олон судалгаа хийсэн бөгөөд үр дүн ч сайн байгааг онцолж байв. 

“Эмсей” эмнэлэг нь 350 ортой жижгэвтэр эмнэлэг хэдий ч хүний нөөцийн хувьд УНТЭ-тэй ойролцоо бөгөөд эмч, эмнэлгийн мэргэжилтний бүтээмж маш өндөр байгаа нь хүний нөөцийн хуваарилалтад байдаг аж. Тухайлбал, тус эмнэлэг нь 100 эмчтэй, хүний нөөцийн гол ачаалал нь үйлчилгээний ажилчид байдаг гэдгийг энэ үеэр онцложээ. 

Харин Мемориал эмнэлэгтэй уулзсан уулзалтын үр дүнд УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах үндэсний багыг тухайн эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах багтай хамтын ажиллагааг нь өргөжүүлж, туршлага солилцох,  хоёрдугаарт хүүхэд болон насанд хүрэгчдэд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах алло прансплантыг хамтарч хийхээр тохиролцож хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Arslan.mn

“Мемориал” нь эмнэлэг нь Турк улс даяар 11 салбар эмнэлэгтэй, Станбул хотод дөрвөн том эмнэлэгтэй бөгөөд Казакстан, Киргизстан, Узбекстан зэрэг улсуудад цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг нэвтрүүлэхэд ажиллаж байсан арвин туршлагатай юм байна. 

Мөн уулзалтаар манай улсад эмчлэгддэггүй 26 өвчнийг үе шаттайгаар эмчилдэг болоход Мемориал эмнэлэг бүх талаар дэмжин ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлж байв. 

Турк улсын анагаах ухааны салбарын хөгжил нь Европын орнууд, АНУ-ын түвшинд хүрснийг  тоон мэдээллүүдээс харж болно.  Эмч мэргэжилтнүүд нь Герман, АНУ зэрэг улсад мэргэжил эзэмшсэн, өндөр ур чадвартай эмч нараар багаа бүрдүүлсэн байв. Мөн хувийн эмнэлгүүд нь эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд ажиллаж байгаа бөгөөд нийт эмчлүүлэгчдийн 70-80 хувь нь гадаад орны иргэд байдаг. 

Arslan.mn
Arslan.mn
Arslan.mn

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet