БАЙГАЛЬ ОРЧИН

Токиод 1875 оноос хойших хамгийн халуун зургадугаар сар болж байна

Токиод өнөөдөр агаарын хэм 34С байна. Үүнээс өмнөх гурван өдөр дараалан 35С хэмтэй байсан бөгөөд 150 орчим жилийн өмнө агаарын хэмийг бүртгэж эхэлснээс хойших хамгийн халуун зургадугаар сард тооцогдлоо.

Үүнтэй зэрэгцэн цахилгаан эрчим хүчний тасалдал үүсэх эрсдэл байгааг эрх баригчид анхааруулж байна.

Өглөөний халуунд цохиулсны улмаас эмнэлэгт хүргэгдэх тохиолдлууд нэмэгдэж, нийслэлд олон хүн гадаа орчинд амны хаалт зүүх засгийн газрын зөвлөмжийг үл тоомсорлож эхэлжээ.

Халалтын хоёр дахь өдөр эрх баригчид Токио орчмын хэрэглэгчдийг цахилгааны тасалдлаас зайлсхийхийн тулд эрчим хүчээ хэмнэхийг хүссэн. Гэхдээ Худалдаа, аж үйлдвэрийн сайд Коичи Хагиуда өндөр настай хүмүүсийг агааржуулагчаа унтраахгүй байхыг зөвлөжээ.

Мягмар гарагийн орой (16:30-17:00) гэхэд Токиогийн эрчим хүчний нөөцийн хэмжээ таван хувиас доош орох төлөвтэй байна ойр орчмын найман мужид эрчим хүчний тогтвортой нийлүүлэлтийг хангахын тулд уг хэмжээ доод тал нь гурван хувь байх ёстой. Нөөцийн хэмжээ гурван хувиас доош орвол цахилгааны хомсдол, цахилгаан тасрах эрсдэлтэй юм.

Мягмар гарагт Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам (METI) нөхцөл байдал таамаглаж байснаас бага зэрэг сайжирсан гэж мэдэгдсэн ч хэрэглэгчдийг эрчим хүчний хэрэглээгээ хэмнэхийг уриалсан хэвээр байна.

Төрийн байгууллагууд үдээс хойш болон оройн цагаар зарим гэрлээ унтрааж, “METI” барилгынхаа цахилгаан шатны 75 хувийг л ашиглаж байгаа аж.

Цахим барааны дэлгүүрүүд мөн худалдааны танхим дахь зурагт болон бусад барааг унтрааж, Токиогийн зарим оршин суугчид ашиглаагүй бүх хэрэгслээ унтраасан гэж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдэгдэж байна.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet