COVID-19

Бээжин ковидыг тэглэх хатуу бодлогыг “Ирэх таван жил”-д хэрэгжүүлнэ гэж мэдэгдсэн нь иргэдийг төөрөгдүүлэв

Даваа гарагт Хятадын Коммунист намын Бээжин дэх нарийн бичгийн дарга Цай Ци “Ирэх таван жилийн хугацаанд Бээжин Ковид-19 тахлын эсрэг арга хэмжээг тууштай хэрэгжүүлж, гаднаас тохиолдол орж ирэх, дотоодын тохиолдол дахин сэргэхээс сэргийлэхийн тулд “Тэг Ковид” бодлогыг баримтална” гэж мэдэгджээ.

Хятадын дарга Ши Жиньпиний ойрын холбоотон болох Цайгийн “ирэх таван жил”-ийн тухай мэдэгдэл Хятадын олон нийтийн мэдээллийн хэрэгслээр асар их эсэргүүцэлтэй тулгарсан байна. Үүний хариуд “Beijing Daily” онлайн нийтлэлээсээ уг мөрийг устгаж, “Редакторын алдаа” гэж тэмдэглэжээ.

Цай нь мэдэгдэлдээ тогтмол ПСР-ын шинжилгээ авах, нэвтрэх хатуу дүрэм, орон сууцны хороолол болон олон нийтийн газруудад эрүүл мэндийн үзлэгт тогтмол явуулахаас гадна Бээжинд орж, гарч буй хүмүүст хатуу хяналт, шинжилгээ хийх зэрэг цар тахлын хяналтын арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн хийх талаар дурдсан байна.

Уг мэдэгдэл болон дараа нь нийтлэлийг өөрчилсөн явдал нь Бээжингийн оршин суугчдын уур хилэнг өдөөж, төөрөгдөл үүсгэв. “Weibo” платформ дээр мэдээлэлтэй холбоотой #хэштаг хэдхэн цагийн дотор нэг сая орчим хандалт авсан байна.

“Weibo” хэрэглэгчид “Би Бээжинд урт хугацаанд үлдэх эсэхээ дахин бодох хэрэгтэй боллоо”, “Ирэх таван жил … амьдрах шаардлага байна уу”; “Тахалтай тэмцэх эцсийн зорилго бол хэвийн амьдралдаа буцах явдал бөгөөд хүн бүр үүнийг мартсан бололтой” гэх зэргээр сэтгэгдлээ илэрхийлжээ. Удалгүй хэштагийг устгасан байна.

Хятадын эрх баригчид энэ мэдэгдлийн талаар тодруулга хийгээгүй байна. Зарим ажиглагчид “Таван жил” гэсэн хэллэгийг засгийн газрын мэдэгдэлд ихэвчлэн хэрэглэгддэг нэр томьёо гэж үзэж байгаа бол зарим нь “Beijing Daily” нийтлэлээ алдаатай оруулсан гэж таамаглаж байна.

Эх сурвалж: The Guardian

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet