СПОРТ

“Улаанбаатар их дуулга-2022” тэмцээнээс Монголын баг тамирчид 11 медаль хүртэж, гуравт жагсав

Гэрэл зургийг MPA.mn

“Парис-2024” зуны олимпын оноо олгох оны эхний тэмцээн “Улаанбаатар их дуулга-2022” манай улсад энэ сарын 24-26-нд болж өндөрлөлөө. Тэмцээнд нийт 30 орны 255 тамирчин оролцсоноос Олон Улсын жүдо бөхийн холбооны (IJF) нэр дээр оролцсон Оросын шигшээ баг таван алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медальтайгаар тэргүүлсэн бол Монголын баг тамирчид 11 медальтайгаар гуравдугаарт эрэмблэгдэв.

Нийт 13 өөр улсын тамирчин медаль хүртэж 20 өөр улсын тамирчид шагналт байрт шалгарсан. Харин Их Британи, Итали, Ямайк, Пакистан, Катар, Словак, Тажикистаны бөхчүүд шагналт байр эзэлсэнгүй.

Б.Эрхэмбаяр (66 кг), Л.Энхрийлэн (57 кг) нар жиндээ түрүүлсэн бол Г.Сод-Эрдэнэ (66 кг), Ц.Цогтбаатар (73 кг), Г.Наранцэцэг (48 кг), А.Адъяасүрэн (78 кг) нар мөнгөн медаль хүртсэн. Мөн Э.Сумъяабазар (60 кг), Ё.Басхүү (66 кг), Б.Хорлоодой (52 кг), М.Ичинхорлоо (57 кг) нар хүрэл медалиар энгэрээ мялаалаа.

Энэ тэмцээнээс Парисын олимпын эрхийн оноо бодогдож эхэлж байгаа бөгөөд “Улаанбаатарын Их дуулга”-д түрүүлсэн тамирчин дэлхийн чансаан дээрээ 1000 оноо нэмэхээр болж байна. Түүнчлэн мөнгөн медаль хүртсэн бөх 700, хүрэл медаль авсан нь 500 оноо цуглуулах юм.

Фотог ЭНД-ээс.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet