ДЭЛХИЙН МЭДЭЭ

Колумбд болсон бухын тулааны үеэр дөрвөн хүн амиа алдаж, 70 орчим хүн бэртжээ

Ням гарагт Колумбын Толима мужийн Эль Эспинал дахь цэнгэлдэх хүрээлэнд болсон бухын тулааны үеэр үзэгчдийн зогсож байсан гурван давхар модон тавцан нурж, улмаар дөрвөн хүн амиа алдаж, 70 орчим хүн бэртэж гэмтжээ.

Ерөнхийлөгчөөр сонгогдсон Густаво Петро ийм төрлийн осол өмнө нь ч гарч байсныг дурдаад, орон нутгийн эрх баригчдыг “корралежа” арга хэмжээг хориглохыг уриалав.

Толима мужийн захирагч Хосе Рикардо Орозкогийн мэдээлснээр хоёр эмэгтэй, нэг эрэгтэй, нэг хүүхэд амиа алдсан бол дор хаяж 30 хүн хүнд гэмтсэн гэж мэдэгджээ. Цаашид амиа алдагсдын тоо нэмэгдэж магадгүй гэв.

Түүнчлэн осол гарсан цэнгэлдэхээс нэг бух зугтаж, Эспинал хотын гудамжинд хүмүүсийг сандаргасан байна.

Орон нутгийн зөвлөлийн гишүүн Иван Ферни Рохас хотын эмнэлэг болон түргэн тусламжийн баг бэртэж гэмтсэн хүмүүст хүрч дийлэхгүй байгааг мэдэгдээд, түргэн тусламжийн машин болон зэргэлдээх эмнэлгүүдээс тусламж хүссэн байна.

Ням гарагийн бухын тулаан нь Есүс Христийн шавь нар болох гэгээнтэн Петр, Паул нарт зориулсан Сан Педро соёлын наадмын нэг хэсэг байв.

Мужийн захирагч Орозко аюултай бөгөөд амьтдад харгис хэрцгий ханддаг “корралежа” арга хэмжээг хориглохоо мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet