Live
ЭДИЙН ЗАСАГ

ХХААХҮЯ: Хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудлаар Үндэсний зөвлөгөөн зохион байгуулж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци” үндэсний зөвлөгөөн Корпорэйт конвешн центрт эхэлж байна.

Монгол Улсын нийгэм-эдийн засгийн бүхий л хүрээнд шинжлэх ухаан, технологи, инновацийн талаарх ойлголт, мэдлэг, соёлыг түгээх, дамжуулах, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлж, инновацийн олон талт түншлэлийг өргөжүүлэх, чадавхийг бүрдүүлэх замаар мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх, Халамжаас хөдөлмөрт, Олборлолтоос боловсруулалтад, Импортоос экспортод шилжих орон болох зорилтыг хэрэгжүүлэхэд түлхэц үзүүлэх зорилгоор нэгдсэн хуралдаан, инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэн, хэлэлцүүлэг болох юм.

Зөвлөгөөнд:

  • Төрийн болон төрийн бус байгууллагууд
  • Шинжлэх ухааны байгууллагууд
  • Боловсролын байгууллагууд
  • Хувийн хэвшлийн байгууллагууд
  • Орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллагууд
  • Орон нутгийн үйлдвэрлэгчид оролцож байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet