06.22: Өнгөрсөн 24 цагт улсын хэмжээнд коронавируст халдварын 61 тохиолдол бүртгэгдлээ

Гэрэл зургийг MPA.mn
Өнгөрсөн 24 цагт улсын хэмжээнд коронавируст халдварын 61 тохиолдол шинээр батлагдсан гэж ЭМХТ-өөс мэдээллээ. Халдварын 33 нь Улаанбаатар хотод, 28 нь орон нутагт бүртгэгджээ.
Ингэснээр нийт өвчилсөн иргэдийн тоо 928,249-д хүрлээ.

Нас баралт нэмж бүртгэгдээгүй бөгөөд өнгөрсөн хугацаанд коронавируст халдварын улмаас 2,118 иргэнээ эндсэн юм.


Хариулах