ЭДИЙН ЗАСАГ

СТАТИСТИК: Цалин 67 хувиар нэмэгдсэн ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 13.4 хувиар нэмэгджээ

Гэрэл зургийг MPA.mn

2022 оны нэгдүгээр улирлын байдлаар дундаж нэрлэсэн цалин 2015 онтой харьцуулахад 67.0 хувиар нэмэгдсэн боловч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 13.4 хувиар нэмэгджээ.

НДЕГ-ын НДШ төлөлтийн 2022 оны нэгдүгээр улирлын тайланд хамрагдсан 717.7 мянган ажиллагчдын сарын медиан цалин 1066.7 мянган төгрөг байна. Медиан цалин өмнөх оны мөн үеэс 120.9 (12.8%) мянган төгрөгөөр өссөн бол өмнөх улирлаас 1.4 (0.1%) мянган төгрөгөөр буурчээ.

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2022 оны нэгдүгээр улирлын байдлаар 1450.1 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 135.2 (10.3%) мянган төгрөгөөр нэмэгджээ.

Дундаж цалинг хүйсээр авч үзвэл эрэгтэйчүүдийнх 1.6 сая, эмэгтэйчүүдийнх 1.3 сая төгрөг байна.

НДШ төлж буй ажиллагчдын дүнд 420.0 мянган төгрөг хүртэлх цалинтай ажиллагчид 10.7 хувийг, 3.0 сая төгрөгөөс дээш цалинтай ажиллагчид 6.9 хувийг тус тус эзэлж байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet