Live
НИЙГЭМ

Бичил биетний тэсвэржилтийн эсрэг яаралтай арга хэмжээ авахгүй бол 2050 он гэхэд дэлхий дахинд жил бүр 10 сая хүний амь нас эрсдэлдэнэ

ХХАА-н салбарын бичил биетний тэсвэржилтийн тандалтын өнөөгийн байдал, бичил биетний тэсвэржилтийн тандалтын үндэсний систем болон лабораторийн үнэлгээний тоймыг танилцууллаа.

Бактер, мөөгөнцөр, вирус, шимэгч зэрэг нь бичил биетний эсрэг эм, бодисд тэсвэртэй болохыг “бичил биетний тэсвэржилт” гэнэ. Хүн, амьтан, ургамалд бичил биетний эсрэг эм бэлдмэлийг зохисгүй хэрэглэснээр үүсдэг байгалийн үзэгдэл ч гэж ойлгож болно. Бичил биетний тэсвэржилтийн эсрэг яаралтай арга хэмжээ авч өсөлт, тархалтыг бууруулахгүй бол 2050 он гэхэд дэлхий дахинд жил бүр 10 сая хүний амь нас эрсдэлд ороод зогсохгүй эдийн засгийн ихээхэн хямрал болох аюул нүүрлээд байгааг ДЭМБ-аас мэдээлсэн.

Зарим улс орнуудад хүн эмнэлгийн салбарт бичил биетний тэсвэржилтийн тандалтын систем хэрэгжиж байгаа хэдий ч хүнс, хөдөө аж ахуйн салбарт энэхүү тандалтын систем хөгжөөгүй байна.

Тиймээс НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн байгууллага нь 2015 онд улс орнуудын хүнс, хөдөө аж ахуйн салбарын бичил биетний тэсвэржилтийн тандалтын үндэсний системийг үнэлэх, сайжруулах зорилгоор “Бичил биетний тэсвэржилтийн тандалтын систем болон лабораторийн үнэлгээний аргачлалыг”-ыг боловсруулсан юм. Энэхүү аргачлалыг  үнэлгээ, хяналтын стандарт болгон өргөнөөр ашиглаж байгаа нь бүс нутгийн болон дэлхийн түвшинд тандалтын системүүдийг уялдуулах, зохицуулалт хийх, хамтран ажиллахад хувь нэмрээ оруулж байна.

Тус үнэлгээний зорилго нь:

  1. Хүнс, хөдөө аж ахуйн салбарын лабораторийн үндэсний сүлжээ зураглал гаргах, бичил биетний тэсвэржилтийг илрүүлэх шинжилгээний чадавхийг үнэлэх,
  2. Бичил биетний тэсвэржилтийн тандалтын мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, засаглал, харилцаа холбоо, тогтвортой байдал зэрэг үндэсний хэмжээний бичил биетний тэсвэржилтийн эсрэг үйл ажиллагааг зураглах, үнэлэх
  3. Лабораториудыг сайжруулах шаталсан арга замыг ашиглан ирээдүйн хөгжил рүү хөтлөх алхмуудыг тодорхойлох суурь мэдээллээр хангахад оршино.

Үнэлгээ хийгдэх лабораториуд

Манай улсад дараах лабораториудад үнэлгээг хийнэ:

  1. Мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори (УМЭАЦТЛ)
  2. Хүрээлэн (МЭХ)-ын харьяа Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори (ХАБҮЛЛ) (МЭЭСБУЛ)
  3. Аймгийн мал эмнэлгийн газрын лаборатори (Төв МЭЛ)

Энэхүү сургалт, үнэлгээг хийсэний дараа дараах аймгуудын мал эмнэлгийн лабораториудын үнэлгээг энэ удаагийн сургалтаар бэлтгэгдсэн үндэсний мэргэжилтнүүд, ажилтнууд бие даан гүйцэтгэх юм. Мөн олон улсын хоёр үнэлгээний мэргэжилтэн алсаас онлайнаар дэмжлэг үзүүлж ажиллана.

  • Мгийн мал эмнэлгийн газрын лаборатори
  • Газрын лаборатори
  • Газрын лаборатори

Эдгээр 3 аймгуудын мал эмнэлгийн газрын лабораторийн ажилтнууд Улаанбаатар хотод сургалтад хамрагдаж байгаа юм.

Хүлээгдэж буй үр дүн

  1. Лабораторийн үнэлгээг хариуцах ажилтнуудыг сургаж, хяналт үнэлгээ болон тандалтын талаар мэдлэг олгосон байна.
  2. Үнэлгээнд хамрагдсан лаборатори тус бүрийн бичил биетний тэсвэржилтийг шинжлэх чадавхи, үнэлгээний үр дүн, зөвлөмж тоймлон гарсан байна.
  3. Оролцогч талуудын үнэлгээний аргачлалын талаарх мэдлэг, ойлголт сайжирсан байна.

ОРОЛЦОГЧ ТАЛУУДТАЙ ХИЙХ УУЛЗАЛТЫН ХӨТӨЛБӨР

Хэзээ: 2022 оны 06 дугаар сарын 21 Мягмар

Байршил: Blue Sky зочид буудал, Topaz хурлын танхим

ХугацааҮйл ажиллагааХариуцах хүн
08:30 – 09:00БүртгэлТуслах
09:00 – 09: 45Нээлтийн үгChris Bartels, “МАА-н эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн олон улсын зөвлөх Д. Тунгалаг, ХХААХҮЯ-Хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга
09:45 – 10:15Оролцогчдын танилцуулгаБүх оролцогч
10:15 – 10: 30Цайны цаг
10:30 – 11:15Бичил биетний тэсвэржилтийн тандалтын үндэсний систем болон лабораторийн үнэлгээний тойм (FAO- ATLASS)Үнэлгээний мэргэжилтнүүд
11:15 – 12:00Хүнс, хөдөө аж ахуйн салбарын бичил биетний тэсвэржилтийн тандалтын өнөөгийн байдалЖ. Энхтуяа, Мал эмнэлгийн хүрээлэн
12:00 – 13:00Өдрийн хоол
13:00 – 15:30“FAO-ATLASS-Бичил биетний тэсвэржилтийн тандалтын систем болон лабораторийн үнэлгээний аргачлал”-ынТандалтын системийн асуумжид зориулж мэдээлэл цуглуулах багийн хэлэлцүүлэгБүх оролцогч
15:30 – 15:45Цайны завсарлага
15:45 – 16:30“FAO-ATLASS-Бичил биетний тэсвэржилтийн тандалтын систем болон лабораторийн үнэлгээний аргачлал”-ынТандалтын системийн асуумжид зориулж мэдээлэл цуглуулах багийн хэлэлцүүлэгБүх оролцогч
16:30 – 17:00Үнэлгээг нэгтгэн хэлэлцэхБүх оролцогч

Оролцогч байгууллагууд

  • ХХААХҮЯ
  • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
  • НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага
  • Мал эмнэлгийн ерөнхий газар
  • Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори
  • Мал эмнэлгийн хүрээлэн
  • Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лаборатори
  • ДЭМБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газар
  • Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв
  • Халдварт өвчин судлалын үндэсний төв
  • Эрүүл мэндийн яам
  • Байгаль орчин аялал жуулчлалын яам
  • Биокомбинат
  • Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн
  • Стандарт хэмжил зүйн газар

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet