ДЭЛХИЙН МЭДЭЭ

Тайвань Бээжинд цохилт өгөх хүчин чадалтай гэдгээ мэдэгдэж, анхааруулга өгчээ

Тайванийн эрх баригчид Бээжинд цохилт өгөх пуужингийн хүчин чадалтай гэдгээ мэдэгдээд, арлын улс руу довтлохоосоо өмнө сайтар бодохыг Хятадад анхааруулжээ.

Тайванийн Хууль тогтоох ассамблейн дарга Ю Си Кун саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа Хятад улс арал руу довтолсон тохиолдолд “Yun Feng” хэмээх дуунаас хурдан далавчит пуужингаа ашиглахаас өөр сонголтгүй гэж мэдэгдсэн байна.

Тайванийн Батлан ​​хамгаалах яам сүүлийн жилүүдэд Хятадын нутаг дэвсгэрт цохилт өгөх “Yun Feng” пуужингийн чадавхыг бэхжүүлэхэд их хэмжээний санхүүжилт хуваарилсан гэж “The War Zone” сонинд бичжээ. Пуужингийн шинэ хувилбар 1,900 км-ийн тусгалтай бөгөөд Тайванаас 1,800 км-ийн зайд орших Бээжинд онолын хувьд амжилттай цохилт өгөх чадвартай гэсэн үг юм.

Мөн Ю Си Кун нь Оросын Украинд хийж буй түрэмгийллийг дурдаад, ард түмний тулалдах хүсэл зориг ямар ч пуужингийн хүчин чадлаас илүү хүчтэй гэдгийг онцолжээ.

Тэрээр цааш нь ард иргэдэдээ хандан “Хэрэв Хятад Тайвань руу довтолбол Тайваньд байгаа хүн бүр Украины хүн ард шиг амь насаа үл хайрлан, шийдэмгий байх ёстой. Хятадад хэзээ ч Тайванийг залгихыг бүү зөвшөөр” гэж хэлжээ.

1949 онд болсон иргэний дайны үеэр Тайвань, Хятад хоёр хуваагдсан боловч Хятад улс одоо ч арлыг өөрийн нутаг дэвсгэр хэмээн үздэг. Мөн цэргийн хүчээр түрэмгийлэх санааг үгүйсгэж байгаагүй юм.

Эх сурвалж: Fox

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet