ДЭЛХИЙН МЭДЭЭ

Украины дайн эхэлснээс хойш Орос улс шатахууны экспортоос 98 тэрбум долларын орлого олжээ

Финландын Эрчим хүч, цэвэр агаар судлалын төвийн (CREA) шинэ судалгаагаар Орос улс дайн эхэлснээс хойш 100 өдрийн хугацаанд хурмал түлшний экспортоос 93 тэрбум еврогийн орлого олсон байна.

Эдгээр экспортын 61 хувь буюу 56 тэрбум еврогийн үнэ бүхий түлшийг Европын Холбооны гишүүн орнуудад нийлүүлсэн нь тус холбоо Оросын хамгийн том худалдан авагч хэвээр байгааг харуулав.

Герман улс нь хоёрдугаар сарын 14-нөөс зургадугаар сарын 3-ны хооронд 12.1 тэрбум еврогийн экспорт хийж, Хятадын дараа бичигджээ.

Оросын хурмал түлшний бусад томоохон импортлогчид нь Итали (7.8 тэрбум евро), Нидерланд (7.8 тэрбум евро), Турк (6.7 тэрбум евро), Польш (4.4 тэрбум евро) байна.

Тавдугаар сард экспортын хэмжээ ойролцоогоор 15 хувиар буурсан ч хурмал түлшний эрэлт нэмэгдсэн нь тус улсад гэнэтийн ашгийг бий болгосон. Оросын экспортын бүтээгдэхүүний дундаж үнэ өнгөрсөн жилийнхээс дунджаар 60 хувиар өссөн байна.

Эх сурвалж: The Guardian

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet