Live
СЭТГҮҮЛ ЗҮЙ

СЭТГҮҮЛЧИД: Хэвлэл мэдээлэл эрхээ эдэлж чадахгүй бол ямар ч эрх гэж байхгүй…

Ажлаа хийж явсан сэтгүүлч, зураглаачийн биед цагдаа нар халдсан асуудлаар сэтгүүлчид нэгдэж, мэдээлэл хийлээ. Энэ үеэр “Хэвлэл мэдээлэл эрхээ эдэлж чадахгүй бол ямар ч эрх гэж байхгүй” гэдгийг онцлов.

Хэргийг дэлгэрүүлбэл, нийслэлээс иргэдийн амралт, чөлөөт цаг өнгөрүүлэх газруудыг нэмэгдүүлэх, тэдгээрийг тохижуулах хүрээнд 22 байршилд газар чөлөөлж эхэлсэн. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын А/740 тоот захирамж гарч, Дархан цаазат Богдхан уулын тэнцвэрт байдал, ой, ургамалд сөрөг нөлөөтэй байгууламжуудыг буулгасан.  Тухайлбал, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Ар Зайсангийн гудамжинд байрлах хийц бүтээцэд нь ан цав, цууралт үүсэж, ноцтой эвдэрч гэмтсэн барилга байгууламжуудыг албадан буулгах ажлыг эхлүүлсэн юм.

Гэтэл тус газарт үйл ажиллагаа явуулж байсан жуулчны баазын төлөөлөл мэдээлэл хийж, “Гэрүүдийг буулгах гэж буй талаар эзэмшигчдэд ямар нэгэн байдлаар урьдчилж мэдэгдээгүй, албан бичиг хүргүүлээгүй. Тиймээс бид хуулийн байгууллагад хандана” гэж мэдээлсэн (2022.06.03) бөгөөд өчигдөр тухайн газарт ажлаа хийж явсан сэтгүүлчийн биед цагдаа нар ноцтой халдсан асуудал гарсан юм.

Хэргийн хохирогч сэтгүүлч Г.Гэрэлмаа хэлэхдээ “Өчигдөр шөнө цагдаад бүх зүйлээ хураалгаад, хэнтэй ч холбоо барих боломжгүй болсон. Намайг Зайсан орчмоос баривчлаад, цагдаагийн хэлтэст саатуулсан. Утас, камер, модем гээд бүх зүйлийг хураан авсан явдал гарсан.

Мөн хүнгүй үед миний биед 10 гаруй удаа халдаж, амыг минь гараараа тагласан. Надаас тайлбар, мэдүүлэг огт авахгүй байсаар шөнө сулласан. Хамгийн аймаар нь “Шоронд нь хатаачихмаар, жүжигчин сэтгүүлчид их олон юм аа” гэж доромжилсон. Намайг саатуулсан цагдаагийн хэлтэс нь Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийнхэн байсан” гэв.

ФОТО:

Гэрэл зургийг MPA.mn

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet