ЭМЯ: ХӨСҮТ-д тусгаарлагдсан Туркийн иргэнээс коронавирусийн халдвар илэрч, 15 дахь тохиолдол бүртгэгдлээ
ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдрийн байдлаар дэлхийн 211 оронд халдвар бүртгэгджээ. Сүүлийн өдрүүдэд Япон Улсад халдвар эрчимтэй тархаж, 47 мужийн 44-т нь халдвар бүртгэгджээ.
Манай улсын хувьд 2075 хүн тусгаарлалтад байна.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Дархан-Уул аймагт сэжигтэй тохиолдол гэж тусгаарлагдсан иргэдийн хариу сөрөг гарсан. Харин ХӨСҮТ-д тусгаарласан Туркийн иргэнээс халдвар илэрсэн. Энэ хүн нь 13, 14 дэх халдвартай иргэдтэй хамт ирсэн турк иргэн байгаа” гэлээ.
Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах