ДЭЛХИЙН МЭДЭЭ

Зеленский бүх газар нутгаа эргүүлэн авахын төлөө тулалдах болно гэж мэдэгджээ

Украин улс Оросын зэвсэгт хүчинд эзлэгдсэн бүх газар нутгаа эргүүлэн авахын төлөө тэмцэнэ гэж Ерөнхийлөгч Володимир Зеленский мягмар гарагт мэдэгдэв.

Их Британийн “Financial Times” сонины зохион байгуулсан арга хэмжээнд видео холбоосоор нэгдсэн Зеленский “Дайны талбарт ялалтад хүрэх ёстой” гэж хэлжээ. Тэрээр цааш нь хоёрдугаар сарын 24-ний Оросын түрэмгийллээс өмнө Украины хяналтад байсан хилийг дахин сэргээх нь бидний хувьд ялалт болно гэж тодорхойлов.

Гэхдээ эцсийн зорилго нь “эзлэн түрэмгийлэгдсэн бүх газар нутгаа эргүүлэн авах явдал” гэж мэдэгдсэн байна.

Украины дайныг зогсоохын тулд газар нутгаа Орост өгөх хэрэгтэй гэсэн саналд Зеленский ийнхүү хатуу хариу өгсөн байна.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон саяхан өгсөн ярилцлагадаа Оросын зарим шаардлагыг хүлээж авах ёстой гэсэн санааг илэрхийлж, Москваг “доромжлохгүй” байх нь чухал гэж мэдэгдсэн юм.

Зеленский Макроны тайлбарын тухайд “Бид хэнийг ч доромжлохгүй, харин ч адилхан хариулах болно” гэж хэлжээ.

Гуравдугаар сарын сүүлээс хойш зогсоод байгаа Оростой хийх яриа хэлэлцээрийн талаар асуухад Зеленский байр сууриа өөрчлөөгүй гэж хэлээд, хэлэлцээрийн ширээний ард дайныг зогсоох ёстой гэж нэмж хэлэв.

Тэрээр Владимир Путинтэй шууд яриа хэлэлцээр хийхэд бэлэн байгаагаа дахин мэдэгдээд Оросын ерөнхийлөгчөөс өөр хүнтэй хэлэлцээр хийхгүй гэж хэлжээ.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet