ДЭЛХИЙН МЭДЭЭ

Орос улс Украин, Сирид амиа алдсан үндэсний гвардийн гишүүдийн ар гэрт 80 мянган доллар олгохоор болжээ

Даваа гарагт Кремль Украин болон Сирид амь үрэгдсэн Оросын үндэсний гвардийн гишүүдийн ар гэрт нэг удаагийн нөхөн төлбөр болгон таван сая рубль буюу 80,000 доллар олгохоор зарлиг гаргажээ.

Ерөнхийлөгч Владимир Путиний гарын үсэг зурсан зарлигт мөн Украины салан тусгаарласан Донецк, Луганск мужуудад явуулсан “цэргийн тусгай ажиллагаа”-ны үеэр амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрт уг төлбөрийг олгоно гэж заажээ.

Путин 2016 онд нийгмийн хэв журмыг сахиулах, терроризмтой тэмцэх зорилгоор үндэсний гварди буюу “Росгвардиа”-г байгуулж байв. Тус хүчнийхэн Путинд шууд тайлагнах үүрэгтэй байдаг.

Одоогоор Орос улс Украин, Сирид амь үрэгдсэн цэргүүд болон үндэсний гвардийн гишүүдийн тоог нууцалсаар байна.

Оросын Батлан ​​хамгаалах яам Украинд 1,351 цэрэг амь үрэгдсэн гэж гуравдугаар сарын 25-нд мэдээлсэн ч барууны албаны хүмүүс болон цэргийн ажиглагчид амиа алдагсдын тоог үүнээс хавьгүй их гэж тооцоолж байсан юм.

Путин хоёрдугаар сарын 24-нд барууны талыг баримтлагч Украин руу цэргээ илгээж, “цэргийн тусгай ажиллагаа” нэртэй түрэмгийллээ эхлүүлсэн бол 2015 онд Башар аль-Асадын дэглэмийг дэмжих үүднээс Оросын цэргийг Сирид оруулах тушаал өгч байв.

Эх сурвалж: The Guardian

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet