ДЭЛХИЙН МЭДЭЭ

Бүгд Найрамдах Доминиканы сайд албан өрөөндөө багын найздаа буудуулж амиа алджээ

Бүгд Найрамдах Доминиканы Байгаль орчин, байгалийн нөөцийн яамны сайдыг албан өрөөнд нь дотны найз нь буудан хөнөөсөн тухай албаныхан мэдээлэв. 55 настай Орландо Хорхе Мера нь халдлага болох үед өрөөндөө хурал хийж байсан бөгөөд хамгийн багадаа буун дуу зургаан удаа сонсогдсон гэж мэдээлж байна.

Хэвлэлийн төлөөлөгч халдлага үйлдсэн этгээдийг Мигель Круз гэж нэрлээд, түүнийг сайдын багын найз гэж тодорхойлжээ. Сэжигтэн одоо цагдан хоригдож байгаа ба халдлага үйлдэх болсон шалтгаан тодорхойгүй хэвээр байна.

Гэр бүлийнхэн нь сайдыг багын найздаа олон удаа буудуулж амиа алдсаныг нь мөн баталсан байна. Тэд “Манай гэр бүл үүнийг хийсэн хүнийг уучилж байна. Орландо өс хонзонг үл тэвчдэг нэгэн байсан” гэж мэдэгджээ.

Ерөнхийлөгч Луис Абинадер “Twitter”-тээ Хорхе Мерагийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлж, сайн найз нь нас барсанд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлсэн байна.

Хорхе Мера нь Ерөнхийлөгч асан Сальвадор Хорхе-Бланкогийн хүү бөгөөд одоогийн Ерөнхийлөгч Луис Абинадер 2020 оны долдугаар сард засгийн эрхэнд гарснаас хойш сайдаар ажилласан нэгэн аж. Мөн тэрээр эрх баригч Орчин үеийн хувьсгалт намыг (PRM) үүсгэн байгуулагч гишүүн байжээ.

Хорхе Мерагийн эхнэр Бразил дахь Доминиканы элчин сайд бол түүний хоёр хүүгийн нэг нь Орчин үеийн хувьсгалт намын хууль тогтоогч аж.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet