ДЭЛХИЙН МЭДЭЭ

Орос улс шарсан төмсний гол орц болох үнэт хийн экспортоо хязгаарлажээ

Барууны хориг арга хэмжээнд өртсөн Орос улс зах зээлийн байр сууриа бэхжүүлэхийн тулд шарсан төмс (чипс)-ний гол орц болох неон зэрэг үнэт хийн (инертийн хий) экспортыг 2022 оныг дуустал хязгаарласан тухай тус улсын худалдааны яам пүрэв гарагт мэдэгджээ.

Уг экспортын хязгаарлалт нь дэлхийн шарсан төмсний нийлүүлэлтийг тасалдуулж болзошгүй аж.

Украин дэлхийн хамгийн том хийн нийлүүлэгчдийн нэгд тооцогддог байсан ч Оросын түрэмгийллээс хойш гуравдугаар сард Мариуполь, Одесса хот дахь үйлдвэрүүдийнхээ үйл ажиллагааг зогсоогоод байгаа.

Оросоос Япон болон бусад улс орнууд руу нийлүүлдэг байсан үнэт хийг 12-р сарын 31 хүртэл зөвхөн улсын тусгай зөвшөөрөлтэйгөөр экспортод гаргана гэж Оросын засгийн мэдэгдсэн байна.

Пүрэв гарагт Худалдааны дэд сайд Василий Шпак яамны хэвлэлийн албаар дамжуулан “Reuters” агентлагт хэлэхдээ энэ алхам нь “одоо тасраад байгаа гинжин хэлхээг дахин зохион байгуулж, шинээр бий болгох” боломжийг олгоно гэжээ.

Тус яамны тооцоолсноор Орос улс дэлхийн үнэт хийн нийлүүлэлтийн 30 хувийг бүрдүүлдэг байна.

Мөн Шпак цаашид үнэт хийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгааг дурджээ.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet