ДЭЛХИЙН МЭДЭЭ

Хятадын байлдааны онгоцнууд Канадын эргүүлийн нисэх онгоцонд ойртож, дарамт үзүүлсэн гэж мэдэгдэв

Канадын эргүүлийн нисэх онгоцнууд Хойд Солонгосын эсрэг хориг арга хэмжээнд хяналт тавьж байх үед Хятадын байлдааны онгоцнууд ойртож, нислэгийн замаа эргүүлэхэд хүргэсэн гэж Канадын арми мэдэгдэв.

Тодруулбал, дөрөвдүгээр сарын 26-наас тавдугаар сарын 26-ны хооронд Хятадын Ардын чөлөөлөх армийн Агаарын цэргийн хүчний нисэх онгоц Канадын Хатан хааны Агаарын цэргийн хүч (RCAF)-ний “CP-140 Aurora” алсын тусгалын эргүүлийн нисэх онгоцонд ойртжээ.

Канадын тал “Эдгээр харилцан үйлдэлд Ардын чөлөөлөх армийн агаарын цэргийн хүчний нисэх онгоцнууд олон улсын агаарын аюулгүй байдлын хэм хэмжээг дагаж мөрдөөгүй. Эдгээр харилцан үйлдэл нь мэргэжлийн бус бөгөөд/эсвэл манай “RCAF”-ийн ажилтнуудын аюулгүй байдлыг эрсдэлд оруулж байна” гэж мэдэгдэлд дурджээ.

Ийм харилцан үйлдэл улам бүр нэмэгдэж байна гэж Канадын арми мэдэгдээд, Канадын эргүүлийн онгоцнууд Хойд Солонгосын эсрэг хориг арга хэмжээг хэрэгжүүлэх НҮБ-аас зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа явуулж байгааг онцлон тэмдэглэв.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолоор хориглосон шатахуун болон бусад бараа бүтээгдэхүүнийг нэг хөлөг онгоцноос нөгөө рүү шилжүүлэх зэрэг хориг арга хэмжээ зөрчсөн аливаа сэжигтэй үйлдлийг илрүүлэх зорилготой ажиллагааг “NEON” гэж нэрлэдэг бөгөөд ажиллагааны хүрээнд цэргийн хөлөг онгоц, нисэх онгоц, цэргийн бие бүрэлдэхүүн зэргийг байршуулдаг байна.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet