newswire

“Рlaytime” наадам 20 жилийнхээ ойгоор хог хаягдалд анхаарч, байгальд ээлтэй болно

Гэрэл зургийг MPA.mn

“Рlaytime” наадам 20 жилийнхээ ойгоор хог хаягдалд анхаарч, байгальд ээлтэй болно гэж зохион байгуулагчид нь өнөөдөр мэдээллээ. Сүүлийн хоёр жилд цар тахлын улмаас завсарласан тус наадам долдугаар сарын 7-11-нд “Монгол Шилтгээн”-д болох юм.

Энэ жилийн “Playtimе”-д гадаад, дотоодын нийт 150 хамтлаг, уран бүтээлч 15 тайзнаас өөрсдийн хэмнэлийг мэдрүүлэх аж.

“Playtime” наадмын үүсгэн байгуулагч Д.Нацагдорж хэлэхдээ “Дөрвөн өдөр үргэлжлэх энэхүү наадамд нийт 60,000 хүн ирэх төлөвтэй байна. Энэ жил хөгжмийн хөтөлбөрөөс гадна хөгжмийн бус хөтөлбөрүүдийг ч төлөвлөсөн. Түүнчлэн Япон, Франц, ОХУ-ын томоохон хамтлаг, уран бүтээлчид ирж оролцохоо онцлог болох нь.

“Playtime” наадам бол Монгол Улсын, тэр дундаа Улаанбаатар хотын соёлын бүтээлч үйлсэд томоохон хувь нэмэр оруулдаг арга хэмжээ. Тухайлбал, энэ жилийн наадмын үеэр 2,500 гаруй ажлын байр бий болно. Энэ нь Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулна гэж харж байгаа.

Нэг зүйлийг тодотгоход “Playtime” энэ жилээс “ногоон наадам” болж байгаа” гэсэн юм.

Гэрэл зургийг MPA.mn
Гэрэл зургийг MPA.mn

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet