ДЭЛХИЙН МЭДЭЭ

Салан тусгаарлагчдын бүгд найрамдах улсад Украины 8,000 олзны цэрэг хоригдож байна

Оросын дэмжлэгтэйгээр өөрсдийгөө тунхагласан Бүгд Найрамдах Луганск, Донецк Ард Улсад хоригдож буй Украины олзлогдогсдын тоо 8,000 орчим гэж пүрэв гарагт Луганскийн албаны хүн Родион Мирошник хэлснийг “Tass” агентлаг иш татан мэдээлжээ.

“Олон хоригдол байгаа. Бүгд Найрамдах Донецк Ард Улсын нутаг дэвсгэр дээр илүү олон хүн хоригдож байгаа боловч бидэнд бас хангалттай олон байгаа. Одоогоор нийтдээ 8,000 орчим цэрэг хоригдож байна. Энэ бол маш их тоо, өдөрт хэдэн зуун хүнээр нэмэгдэж байна” гэж Мирошник хэлжээ.

Одоогоор Украины талаас энэ талаар мэдээлэл хийгээгүй байна

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet