ДЭЛХИЙН МЭДЭЭ

Финлянд, Швед улсууд зэвсгийн хоригоо цуцлахад нааштай хандсан гэж Турк улс мэдэгдлээ

Финланд, Швед улсууд өнгөрсөн долоо хоногт НАТО-д элсэх хүсэлтээ өгсөн боловч эвслийн гишүүн Турк улс эдгээр улсуудын гишүүнчлэлийг эсэргүүцсэн байр суурьтай байсан юм.

Тэгвэл Финланд, Шведийн төлөөлөгчид өчигдөр Анкарад айлчилж, НАТО-ийн гишүүнчлэлийн асуудлаар хэлэлцээр хийсэн байна.

Хэлэлцээрийн дараа Туркийн Ерөнхийлөгч Ерөнхийлөгч Тайип Эрдоганы хэвлэлийн төлөөлөгч зэвсгийн экспортын хоригийг цуцлах эерэг хандлага ажиглагдсан талаар мэдэгджээ.

“Бид энэ уулзалтын үеэр батлан ​​​​хамгаалах үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний хоригийг цуцлах эерэг хандлагыг харлаа, энэ бол таатай үйл явдал” гэж Ибрахим Калин хэлэв.

Турк улс Курдын “YPG” зэвсэгт хүчний эсрэг Сири рүү халдан довтолсны дараа Швед, Финланд улсууд Турк руу зэвсэг экспортлохыг хориглоод байсан юм.

Мөн хэлэлцээрийн дараах хэвлэлийн бага хурал дээр Калин Туркийн терроризмын асуудал болон түүнийг шийдвэрлэх тодорхой алхмуудын талаарх хүлээлтийг Финлянд, Шведийн төлөөлөгчдөд уламжилсан тухай ярьжээ.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet