ЭДИЙН ЗАСАГ

БНХАУ-аас өргөн царигаар анхны галт тэрэг Улаанбаатарыг зорилоо

Гэрэл зургийг MPA.mn

Хятад Монголын хооронд анх удаагаа өргөн царигтай чингэлэгт галт тэрэг аялалдаа гарлаа. 54 чингэлэг ачсан Хятад Монголын “Эрээн” галт тэрэг өнөөдөр буюу тавдугаар сарын 25-нд Улаанбаатар хотыг зорив.

Уг галт тэрэг Эрээн боомтоос шууд өргөн царигаар аялах юм. Эрээн боомт тусгай гарц ажиллуулж, автомат шалгалтаар галт тэргийг саадгүй нэвтрүүлжээ. Хятад улс 1435 мм-ийн нарийн цариг ашиглаж, Монгол Улс 1520 мм-ийн өргөн цариг ашигладаг. Иймээс олон улсын бараан галт тэрэг төмөр замын боомтод дугуй солих шаардлага гардаг. “Эрээн” галт тэрэг аялж эхэлснээр чингэлэгт галт тэрэг Монгол Улсын боомтод хүрсний дараа дугуй солих шаардлагагүй болж, тээвэрлэлтийн хугацааг 30 хувиар хэмнэх аж.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet