ЭДИЙН ЗАСАГ

Рублийн ханш чангарч, сүүлийн дөрвөн жилд анх удаа долларын эсрэг 57-г давлаа

Оросын рублийн ам.доллартой харьцах ханш 2018 оны гуравдугаар сараас хойш ажиглагдаагүй түвшинд хүрч чангарлаа.

Орос улсад эдийн засгийн хямрал нүүрлэсэн ч энэ жил рублийн ханш ам.долларын эсрэг 30 орчим хувиар чангарч, дэлхийн хамгийн сайн үзүүлэлттэй валют болсон.

Москва Украин руу цэргийн хүчээр нэвтэрснээр барууны орнууд урьд өмнө байгаагүй хориг арга хэмжээ авсан ба үүний дараа хоёрдугаар сарын сүүлчээр Оросын санхүүгийн салбарыг хамгаалах зорилгоор тогтоосон хөрөнгийн хяналт рублийн ханшийг чиглүүлж байна.

Гринвичийн цагаар 07:25-д Москвагийн бирж дээр рублийн ханш сүүлийн дөрвөн жил гаруйн хугацаанд анх удаа 56,61 болтлоо чангарсны дараа дахин 0,7 хувиар чангарч 57,44-т хүрчээ.

Харин евротой харьцах рублийн ханш 0.9 хувиар өсөж 59.57-д хүрч, сүүлийн долоон жилийн дээд цэгтээ хүрсэн байна.

Зургадугаар сард рублийн ам.доллартой харьцах ханш 60-65 түвшинд хүрч магадгүй гэж “Sinara” хөрөнгө оруулалтын банкны тэмдэглэлд дурджээ.

Харин банкнуудад рублийн ханш сул байна. Оросын хамгийн том зээлдэгч “Сбербанк”-д бэлэн долларыг 58.20, еврог 60.38 рублиэр зарж байгаа аж.

Доллароор илэрхийлэгддэг “RTS” индекс 0.7 хувиар буурч 1,245.0 нэгж болжээ. Рубльд суурилсан “MOEX” Оросын индекс 0.1 хувиар буурч 2276.7 нэгжид хүрсэн байна.

Эх сурвалж: Reuters

1 сэтгэгдэл

  1. Зочин

    2022-05-24

    Манайх нүүрс зэсээ төгрөгөөр зарвал болоод явчих юм бишүү

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet