ДЭЛХИЙН МЭДЭЭ

Шри Ланка улс түүхэндээ анх удаа дефолт зарлалаа

Санхүүгийн хүнд хямралтай тулаад байгаа Шри Ланка улсын Төв банк хүлээлгийн хугацаандаа багтаж төлбөрөө барагдуулах боломжгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд сүүлийн 20 жилийн хугацаанд гадаад өр төлбөрөө төлж чадахгүйд хүрсэн анхны Ази Номхон далайн улс боллоо.

Олон улсын хоёр бондын хүүгийн төлбөр хийх хугацаа дөрөвдүгээр сарын 18-нд дууссан бол хүлээлгийн 30 хоногийн хугацаа энэ лхагва гарагт дууссан байна.

Өнгөрсөн сард Ерөнхийлөгч Готабая Ражапаксагийн засгийн газар шатахуун, эм, хүнс зэргийн импортод зориулж валютын нөөцөө хадгалах шийдвэр гаргасан ба олон улсын өрийн төлөлтөө зогсооно гэж мэдэгдээд байсан юм.

Өмнө нь хэзээ ч дефолт зарлаж байгаагүй Шри Ланка олон улсын бонд эзэмшигчид болон Хятад, Япон, Энэтхэг зэрэг зээлдэгчдэд 51 тэрбум ам.долларын гадаад өртэй байна.

Шри Ланка Олон улсын валютын сантай зээлийн хөтөлбөрийн асуудлаар яриа хэлэлцээр хийж эхэлсэн бөгөөд зээлдүүлэгч нартайгаа зөвшилцөж өрийн бүтцийн өөрчлөлт хийх шаардлага үүсээд байна. Гэвч аливаа хэлэлцээр хэдэн сар үргэлжилнэ гэж шинжээчид үзэж байна.

Тус улсын төв банкны Ерөнхийлөгч Верасингхе 30 орчим хувьд хүрсэн инфляцын түвшин дараагийн хоёр сард өсөж 40 хувьд хүрэх магадлалтай байгааг анхааруулав.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet