Live
newswire

Японы хайкү шүлгийг монгол бичгээр буулгасан марк мэндлэв

Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх анхны өдрийн ёслол өнөөдөр Гадаад харилцааны яаманд болов.

Нээлтэд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Япон Улсаас Монгол Улсад сууга Элчин сайд Х.Кобаяши, “Монгол Шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Анхбаатар нар оролцож үг хэлэв.

Монгол, Япон хоёр улс бичиг соёлын өнө эртний уламжлалтай. Энэ удаагийн дурсгалын  маркны сэдэв нь манай хоёр улсын бичгийн соёл бөгөөд Монгол хэлээр бичигдсэн Японы уламжлалт хайкү шүлгийг монгол бичгээр бичиж, Монголын уудам тал нутаг, мойл цэцэг, Японы үзэсгэлэнт сакүра цэцгийг дүрслэн харуулжээ.

Гэрэл зургийг MPA.mn

Энэхүү марк нь Монгол маркийн түүхэнд 1099 дэх, Японтой холбоотой 17 дахь сэдвийн марк юм. Тухайлбал Зуны XVIII олимп Токио-1964 он, Олон улсын маркийн үзэсгэлэн ЭКСПО-1970, 1991, 2001, 2011 он, Өвлийн XI олимп Саппоро-1972 он, Монгол-Японы найрамдал 1994, 2000 он, Монгол улс, Япон улс хооронд дипломат харилцаа тогтоосны 30, 35, 40 жил, “Томо Юши Вада ба Ике Учи Экан”, “Осами Такаматсу” 2002 он, “Такуми Еада” 2003 он, Сумогийн их аварга Асашёрюү Д.Дагвадорж 2005 он зэрэг Япон Улстай холбогдох олон марк шуудангийн гүйлгээнд гаргасан байна.

“Монгол Шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Анхбаатар ёслолд оролцсон хүндэт зочдод дурсгалын марк гардуулав. Маркийг бүтээхэд ахмад дипломатч О.Батсайхан мэргэжлийн зөвлөгөө өгч хамтран ажиллажээ.

Гэрэл зургийг MPA.mn

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet