ДЭЛХИЙН МЭДЭЭ

Гангийн үйлдвэрээс нийт 1,730 байлдагч бууж өгсөн гэж Орос мэдэгдэв

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Мариуполь хотын гангийн үйлдвэрээс 771 Украины дайчин бууж өгсөн гэж Москва мэдэгдлээ. Ингэснээр даваа гарагаас хойш Азовсталаас бууж өгсөн цэргүүдийн тоо 1,730-д хүрсэн байна.

Сүүлд бууж өгсөн байлдагчдаас 80 нь шархадсан байсан ба хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүмүүсийг Новоазовск, Донецкийн эмнэлгийн байгууллагуудад хүргэж, тусламж үзүүлж байгаа гэж Оросын Батлан хамгаалах яам мэдэгдэв.

Боомт хотын Азовсталь гангийн үйлдвэр дэх Украины дайчдын дээд командлагч нар одоо ч үйлдвэр дотор байгаа гэж тус бүсийг хяналтандаа байлгаж буй Оросыг дэмжигч салан тусгаарлагчдын удирдагч Денис Пушилин мэдэгдсэн байна.

Мөн Пушилины хэлснээр гангийн үйлдвэрт байсан Украины байлдагчдын талаас илүү хувь нь бууж өгсөн байна.

Харин Украины албаныхан дайчдын талаар олон нийтэд мэдээлэл өгөхөөс татгалзжээ.

Цэргийн хэвлэлийн төлөөлөгч Олександр Мотузайник хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ “Төр цэргийн албан хаагчдаа аврахын тулд бүхий л хүчин чармайлт гаргаж байгаа. Олон нийтэд хүргэх аливаа мэдээлэл энэ үйл явцад аюул учруулж болзошгүй” гэж хэлжээ.

Украины талаас мягмар гарагт 250 гаруй хүн бууж өгснийг баталсан ч дотор хэдэн хүн үлдсэнийг мэдээлээгүй юм.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet