ДЭЛХИЙН МЭДЭЭ

Германд шилэн лонхны хомсдол үүсэж, шар айрагны үнэ 30 хувиар нэмэгдэж болзошгүй байна

Германы шар айраг үйлдвэрлэгчид үйлдвэрлэлийн өртөг нэмэгдэж, ачааны машины жолооч дутагдалтай байгаа энэ үед шар айрагны шил хомсдож болзошгүйг анхааруулж байна.

Германы шар айраг үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Холгер Эйхеле Германы “Bild” сонинд нөхцөл байдал маш хүнд байгаа тухай ярьжээ. Шилэн лонхны хомсдол нь жижиг, дунд хэмжээний шар айрагны үйлдвэрүүдэд голлон нөлөөлнө гэж салбарын мэргэжилтэн хэлэв.

Шар айраг үйлдвэрлэгчид жилийн өмнөхөөс 80 хувиар өндөр үнийг шинэ шилэн лонх авахад зарцуулж байгаа ба шар айрагны үнэ ч дагаад өссөөр байна. Энэ хомсдлын нэг шалтгаан нь эрчим хүчний үнийн өсөлт бөгөөд энэ нь шилэн лонхны үйлдвэрлэлийн үнэ өсөхөд нөлөөлж байна гэж шилний үйлдвэрийн хэвлэлийн төлөөлөгч ярьжээ.

Үүнээс гадна Германд ачааны машины жолооч дутагдалтай байгаагаас нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулахгүй байхад хүндрэл учраад байгаа гэнэ.

Үр дүнд нь сүүлийн нэг жилд шинэ шилэн лонхны үнэ бараг хоёр дахин өссөн байна.

Цаашлаад Герман шар айрагны үнэ 30 хүртэл хувиар өснө гэж шар айраг үйлдвэрлэгчдийн холбоо сэрэмжлүүлжээ.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet