ДЭЛХИЙН МЭДЭЭ

Финланд, Швед улс НАТО-д элсэх хүсэлтээ албан ёсоор гаргажээ

Өнөөдөр Финланд, Швед улс НАТО-д элсэх хүсэлтээ албан ёсоор өглөө. Эдгээр улс Хүйтэн дайны туршид төвийг сахисан байр суурьтай байсан бөгөөд Орос улс Украинд түрэмгийлснээс хойш Скандинавын бүс нутагт олон нийтийн санаа бодол эрс өөрчлөгдөж, НАТО-д элсэх шийдвэрт хүрсэн билээ.

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Швед, Финландын элчин сайд нарын тус холбоонд өргөдөл гардуулах ёслолын үеэр “Энэ бол түүхэн мөч” хэмээн онцолсон байна.

Эвслийн гишүүн 30 орны парламент эдгээр улсуудын гишүүнчлэлийг зөвшөөрч, соёрхон батлахад нэг жил хүртэл хугацаа шаардагдана гэж дипломатууд хэлж байна.

NATO holds ceremony to mark Sweden's and Finland's application for membership in Brussels

Турк улс сүүлийн өдрүүдэд шинэ гишүүдийн талаар эргэлзэж байгаагаа мэдэгдсэн бол Столтенберг асуудлыг даван туулж чадна гэж үзэж байгаагаа ёслолын үеэр хэлэв.

Оросын талаас НАТО-гийн төлөвлөгөөний эсрэг хариу арга хэмжээ авна гэж хэдэн долоо хоногийн турш сүрдүүлсний дараа даваа гарагт Владимир Путин НАТО-ийн эвсэл Финланд, Швед улсууд руу цэрэг, зэр зэвсэг илгээгээгүй тохиолдолд эдгээр улсуудын гишүүнчлэл асуудал болохгүй гэж мэдэгдээд байна.

NATO holds ceremony to mark Sweden's and Finland's application for membership in Brussels

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet