ДЭЛХИЙН МЭДЭЭ

Оросын гимнастикийн тамирчин индэр дээр “Z” үсэг зүүснийхээ төлөө тэмцээнд оролцох эрхээ нэг жилээр хасуулжээ

Оросын гимнастикийн тамирчин Иван Куляк өнгөрсөн гуравдугаар сард Катарт болсон арга хэмжээний үеэр дайны бэлгэ тэмдэг “Z” үсгийг энгэртээ зүүн индэр дээр гарч ирсэн юм. Тэгвэл үүнийхээ төлөө нэг жилийг хориг арга хэмжээ авахуулжээ.

Куляк Катарын нийслэл Дохад болсон Уран сайхны гимнастикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалд Украины тамирчин Иллия Ковтунд ялагдаж, хүрэл медаль хүртсэн. Үүний дараа тэрээр алтан медаль хүртсэн Украины тамирчны хажууд зогсохдоо цээжиндээ “Z” үсэг наасан байсан юм.

Орос Украин руу түрэмгийлсний дараа “Z” үсэг дайны бэлгэдэл болсон бөгөөд үүнийг Украины дайнд оролцож буй танк, цэргийн тээврийн хэрэгслийн хажуу талд зурж, Оросын дайныг дэмжигч улс төрчид хувцсан дээрээ нааж байв.

Куляк медалиа хураалгах ёстой ч 21 хоногийн дотор давж заалдах эрхтэй байна. Уг үйл явдлыг Олон улсын гимнастикийн холбоо (FIG) шалгасан бөгөөд Гимнастикийн ёс зүйн сангийн (GEF) сахилгын комисс Кулякийг холбооны дүрмийг зөрчсөн гэж үзээд, шийтгэл оногдуулахаар болсон байна.

Шийдвэрийн дагуу Куляк 12 сарын хугацаанд “FIG”-ийн гишүүн холбооноос зохион байгуулах “FIG”-ийн зөвшөөрөлтэй аливаа арга хэмжээ, тэмцээнд оролцох эрхгүй юм.

Мөн мэдэгдэлд хориг арга хэмжээ дуусгавар болсноос хойш зургаан сарын хугацаанд хүчинтэй хэвээр байна гэж заажээ.

Түүнчлэн Куляк 500 швейцар франкийн мөнгөн шагналаа эргүүлэн төлж, нэмээд шүүх хурлаас гарсан 2,000 швейцар франкийн зардлыг төлөх ёстой байна.

Оросын төлөөлөгчдийн тэргүүн Валентина Родионенко, Кулякийн дасгалжуулагч Игорь Калабушкин нарыг дүрэм зөрчсөн гэж үзээгүй байна.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet