Live
newswire

“Монголын байгалийн шилдэг гэрэл зураг 2022” олон улсын уралдааныг зохион байгуулна

Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэгээс Ерөнхийлөгчийн ивээл дор “Монголын байгалийн шилдэг гэрэл зураг 2022” олон улсын уралдаан зохион байгуулах талаар мэдээлэл хийлээ.

Гэрэл зургийг MPA.mn

Мэдээллийн үеэр гэрэл зурагчин Б.Баяр “Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэгээс санаачлан “Монголын байгалийн шилдэг гэрэл зураг 2022” олон улсын уралдаан зохион байгуулах гэж байна. Манай нийгэмлэгийн хувьд үйл ажиллагаа явуулаад хоёр жил болж байна. Энэ хугацаанд эх орныхоо байгалийн үзэсгэлэнт газрыг түүвэр гэрэл зургаас бүрдсэн үзэсгэлэнг гаргаж, олон улсын хэмжээнд буюу Дубайд нүүдэлчдийн өв соёлыг харуулсан үзэсгэлэнг зохион байгуулаад байгаа.

Энэ жилийн хувьд төлөвлөсөн томоохон ажлын нэг нь “Монголын байгалийн шилдэг гэрэл зураг 2022” олон улсын уралдаан юм. Олон улсын гэрэл зурагчлыд дунд зар мэдээллээ түгээгээд эхэлсэн. Ирэх аравдугаар сарын 15 хүртэл бүтээл хүлээн авна. Насны хязгаар байхгүй бөгөөд мэргэжлийн болон сонирхогч хэн бүхэн оролцох боломжтой. Харин шүүлтийг олон улсын нэртэй гэрэл зурагчид хийнэ” хэмээн онцоллоо.

Харин Монголын гэрэл зургийн анхдагч мастеруудын нэг Д.Октябрь “Гэрэл зурагчид маань уралдаандаа идэвхтэй хамрагдана гэж бодож байна. Энэхүү уралдааны зорилго нь эх орноо олон улсад сурталчлах, эх байгалиа хайрлах үзэл санааг түгээх, өв соёлоо дэлгэрүүлэх мөн залуу гэрэл зурагчдаа дэмжих зорилготой юм” гэлээ.

Шилдэг бүтээлийг ирэх арванхоёрдугаар сарын 15-нд шалгаруулж, сонгогдсон гэрэл зургуудаар үзэсгэлэн гаргах аж.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet