БАЙГАЛЬ ОРЧИН

СУДАЛГАА: Хүрээлэн буй орчны бохирдлоос болж жилд есөн сая хүн амиа алдаж байна

2015 оноос хойш жил бүр дэлхий даяар хүрээлэн буй орчны бохирдлоос үүдэн есөн сая орчим хүн нас барж байгаа тухай эрдэмтдийн баг мягмар гарагт мэдээлэв.

Дэлхийн хүн амын нас баралт, бохирдлын түвшний мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн эрдэмтэд хотжилтоос гадна аж үйлдвэрээс үүдэлтэй агаарын бохирдлын улмаас 2015-2019 онд бохирдлоос үүдэлтэй нас баралтын тоо долоон хувиар өссөн болохыг тогтоожээ.

Мөн уг судалгааны өмнөх хувилбар буюу 2017 онд хэвлэгдсэн ажилд дурдсанаар жилд ойролцоогоор есөн сая буюу дэлхийн хэмжээнд зургаан нас баралт тутмын ​​нэг нь хүрээлэн буй орчны бохирдлоос болж нас барж байжээ. Энэ нь дэлхийн хэмжээнд тамхитай холбоотой нас баралттай адил үзүүлэлт аж.

Тэгвэл Ковид-19-ийн цар тахал эхэлснээс хойш дэлхий даяар 6.7 сая орчим хүн уг вирусийн улмаас амиа алдаад байна. Судалгааны зохиогчид сүүлд гаргасан дүгнэлтдээ бохирдлын шалтгааныг нарийвчлан авч үзсэн байна.

Ус болон дотоод орчны агаар

A boy disposes of raw sewage into a stream in the sprawling Kibera slum in Kenya's capital Nairobi

Ус болон агаарын бохирдолтой холбоотой нас баралт дэлхий даяар буурч байгаа боловч Африк болон бусад хөгжиж буй орнуудад эдгээр нь гол асуудал хэвээр байна. Бохир ус, хөрс, дотоод орчны агаарын бохирдлыг хүн амын тоотой харьцуулан үзвэл Чад, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Нигер улс эдгээр бохирдлоос үүдэлтэй нас баралтаар дээгүүр бичигджээ.

Харин дотоод орчны агаарын бохирдлыг бууруулах, ариун цэврийн байгууламжийг сайжруулах төрийн хөтөлбөрүүд хэрэгжүүлснээр Этиоп, Нигери улсад 2000-2019 оны хооронд нас баралт гуравны хоёроор буурсан байна.

Орчин үеийн бохирдуулагч хүчин зүйлс

Хүнд металл, агрохимийн бодис, хурмал түлшний ялгарал зэрэг орчин үеийн бохирдуулагчид хордсоны улмаас нас барсан хүний тоо 2000 оноос хойш 66 хувиар өсжээ.

Гадна орчны агаарын бохирдлын хувьд зарим томоохон нийслэл хотууд, тэр дундаа Хятадын хотууд, Бангкок, Мехико зэрэг газарт бохирдлыг бууруулах тал дээр амжилтанд хүрсэн ч жижиг хотуудад бохирдлын түвшин нэмэгдсээр байна.

Smoke rises from the Duvha coal-based power station owned by state power utility Eskom, in Mpumalanga province

Мөн зохиогчид бохирдлоос үүдэлтэй нас баралтыг хүн амын тоотой харьцуулаад жагсаалтыг тэргүүлсэн эхний 10 орныг нэрлэжээ.

Үүнд:  

1. Чад;

2. Төв Африкийн Бүгд Найрамдах Улс;

3. Нигер;

4. Соломоны арлууд;

5. Сомали;

6. Өмнөд Африк;

7. Хойд Солонгос;

8. Лесото;

9. Болгар;

10. Буркина Фасо улсууд тус тус оржээ.

A man sells plantain chips near a bus with smoke seen from its exhaust at a bus park in Abuja

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet