Live
newswire

С.ЛАМБАА: Монгол Улс өрхийн эмчгүй болох хэмжээнд хүрлээ

2010 оны тавдугаар сарын 19-23-нд Мексик улсын нийслэл Мехико хотод болсон Дэлхийн өрхийн эмч нарын чуулга уулзалтаас жил бүрийн тавдугаар сарын 19-ний өдрийг Дэлхийн өрхийн эмч нарын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гарсан. Үүнтэй уялдуулан Эрүүл мэндийн сайдын 2012 оны тавдугаар сарын 4-ний өдрийн 153 тоот тушаал, Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны Ерөнхийлөгчийн 03 тоот тогтоол гарч, Монгол улсад 2012 оноос эхлэн энэ өдрийг “Дэлхийн өрхийн эмч нарын өдөр” болгон жил бүр тэмдэглэн өнгөрүүлж ирсэн билээ.

Үүнтэй холбогдулан Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооноос “XXI зуунд мэргэшсэн өрхийн эмч олдох уу” сэдвээр өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр улсын хэмжээнд 2,000 өрхийн эмчийн зайлшгүй орон тоо байгааг онцлоод 21-р зуунд Монгол Улс өрхийн эмчгүй болох хэмжээнд хүрсэн гэдгийг хэлэв.

Энэ жилийн тухайд “Өрхийн эмч-Үргэлж тантай хамт” уриан дор “Өрхийн эмч-Таны зүрхэнд” өдөрлөгийг энэ сарын 19-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 11:30 минутаас зохион байгуулах аж. Тус өдөрлөгийн үеэр зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, шинжилгээ хийж, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох сургалт зохион байгуулахаас гадна “Илүүдэл жингүй – Эртэч Монгол” аяны хүрээнд дасгал хөдөлгөөн зааж сургаж, өрхийн эмч нар урлагийн үзүүлбэр үзүүлэх юм байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet