ДЭЛХИЙН МЭДЭЭ

Орос “Азовсталь” үйлдвэрээс нүүлгэн шилжүүлсэн дайчдыг Украины талтай солилцохгүй байж магадгүй

Украины Мариуполь боомт хот дахь “Азовсталь” гангийн үйлдвэрээс Украины 265 цэргийг нүүлгэн шилжүүлсэн тухай мэдээлсэн. Украины Батлан ​​хамгаалах яамны дэд сайд Анна Маляр нүүлгэн шилжүүлсэн цэргүүдийг Оростой ялтан солилцох замаар эргүүлэн авах боломжтой гэж мэдэгдэж байв.

Тэгвэл Оросын парламентын доод танхим болох Төрийн Дум Украины дайчдыг Оросын цэргийн албан хаагчдаар солилцохыг хориглох талаар хэлэлцэж байгаа гэж “Tass” агентлаг мягмар гарагт мэдээлжээ.

Думын дарга Вячеслав Володин “Нацист гэмт хэрэгтнүүд”-ийг солилцох ёсгүй гэж хэлсэн байна.

Өмнө нь Оросын Батлан хамгаалах яам Украины дайчдыг “бууж өгсөн” тухай мэдээлсэн бөгөөд гангийн үйлдвэрээс шилжүүлсэн шархадсан Украины цэргийн албан хаагчид, мөн Орост цагдан хоригдож байгаа хүмүүсийн зургийг нийтэлжээ.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet