СПОРТ

ЗУРГААР… : Харанхуй “ОРДОН”

Гэрэл зургийг MPA.mn

Монгол тамирчид дэлхийд данслагдаж, бөмбөрцгийн алдартнууд эмээдэг болсон. Бусдын тамирчид шиг бэлэн хангамж, тансаг орчинд тухалдаггүй тэд итгэл үнэмшил, эр зориг, тэсвэр тэвчээрийнхээ хатаар дэлхийн энд хүрчээ. Харин энэхүү амжилтын өлгий нь өнөө маргаашгүй нурах дөхсөн Спортын төв ордон юм.

Өдгөө гэрэл гэгээ муутай харанхуй энэ “ордон”-г 1958 онд БНХАУ-ын тусламжаар барьсан түүхтэй. Тухайн цагтаа олны нүдийг хужирлаж, монгол тамирчдын нүдэнд оч гэрэлтүүлсэн нь дамжиггүй. Харин өнөөдөр харанхуй “нүх” л болж.

Нийт талбайн хэмжээ 8,165 м.кв. Тэмцээн явуулах нэг, бэлтгэлийн долоон заал болон албан тасалгаа бүхий 7,700 м.кв ашигтай талбайтай. Тодруулбал, жүдо бөх, чөлөөт бөх, бокс, хүндийн өргөлт, гимнастикийн спортын “тоноглол” бүхий бэлтгэлийн долоон зааланд үндэсний шигшээ баг болон өсвөрийн тамирчид (спортын дунд сургууль үйл ажиллагаагаа явуулдаг) суралцаж, бэлтгэл хангаж байна. 

Цонхны тавцан.

Харамсалтай өнөөдөр энэ “ордон” хүүхдүүдийн ирээдүй, хүсэл мөрөөдлийг дэмжих бус хүний эрүүл мэндэд хохирол учруулах хэмжээнд хүртлээ муудаж өгөрчээ. Цонхны чулуун тавцангууд нь цуурч, эмтрэн болгоомж алдаад биеийн аль нэг хэсгийг цохивол хүнд бэртэл өгөхөөр болж.

Тааз.

Таазны зарим хэсгүүд нь хэзээ мөдгүй нурж, эрүүл нэгнийг эрэмдэг болгоход ойрхон болж. Олон жил элэгдсэн шатны бариул, хана, босго, хаалгыг хэчнээн давхарлаж будсан ч өнгө орохоо нэгэнт өнгөрч…

Шатны бариул.

Тамгын газрын ордон, том дарга нарын өрөө тохижуулахад хэдэн арван сая, тэрбумаар нь төсөвлөдөг хэрнээ дэлхийд цоллуулдаг тамирчдынхаа залгамж халааг бэлддэг энэ “бяцхан” газарт хүний сэтгэлээр хандаж хөсөр хаясаар байгаа нь харамсмаар.

Гэрэл зургийг Д.ЭРДЭНЭЦЭЦЭГ/MPA.mn

ЗУРГААР…

Муудсан шал, далий шигтгэсэн паарнууд.
Гэрэлгүй коридориуд…
Спортын төв ордонд байрлах Спортын дунд сургуулийн сурагчид.
60 жилийн өмнөх шал байсаар л…
60 жилийн түүхтэй шат…

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet