ДЭЛХИЙН МЭДЭЭ

Путин Украин дахь Оросын армийн шийдвэр гаргалтад шууд оролцож байна

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин болон зэвсэгт хүчний дарга, генерал Валерий Герасимов нар Украин дахь Оросын цэргийн довтолгоонд шууд хөндлөнгөөс оролцож байгаа тухай барууны цэргийн эх сурвалж мэдээлжээ.

Нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж “Путин, Герасимов нар ердийн үед хурандаа эсвэл бригадын даргын шийдэх асуудалд оролцож, тактикийн шийдвэр гаргалтад нөлөөлж байгаа гэж бид таамаглаж байна” гэж мэдэгдэв.

Цэргийн эх сурвалжийн хэлснээр Украины зүүн хэсгийн Донбасст цэрэг хөдөлгөх талаар шийдвэрийг Путин, Герасимов нар гаргаж байна.

Оросын арми Украины хойд хэсэг болон нийслэл Киевийн эргэн тойронг эзэлж чадаагүй, бүтэлгүйтсэн цагаас хойш Ерөнхийлөгч Путин өдөр тутмын цэргийн ажилд оролцох болсон гэсэн таамаг өмнө нь гарч байсан.

Түүнчлэн Герасимовыг суудлаасаа огцорсон байж магадгүй, мөн хэдэн долоо хоногийн өмнө Донбасст айлчлах үедээ шархадсан гэх үндэслэлгүй цуурхал сүүлийн үед гараад байгаа.

Харин цэргийн эх сурвалж Оросын зэвсэгт хүчний жанжин штабын дарга Герасимов тушаал өгсөөр байгаа тухай мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet