Live
newswire

ТАНИЛЦ: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тоон мэдээлэл

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны эхний дөрвөн сарын статистик үзүүлэлтүүдийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. Энэ үеэр улсын нэгдсэн төсвийн нийт орлого өмнөх оны мөн үеэс 8.6 хувиар өссөнийг онцоллоо. 

Тодруулбал, улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний дөрвөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 5.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 417.9 (8.6%) тэрбум төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 4.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 371.3 (8.4%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн аж. 

  • Экспорт өмнөх сараас 138.1 (18.7%) сая америк доллароор, импорт 5.7 (0.9%) сая америк доллароор тус тус өслөө.
  • Монгол Улс 2022 оны эхний 4 сард нийт 134 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 5.1 тэрбум америк доллар, үүнээс экспорт 2.8 тэрбум америк доллар, импорт 2.3 тэрбум америк доллар байна.
  • Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 690.8 (15.5%) сая америк доллароор, экспорт 302.7 (12.1%) сая америк доллароор, импорт 388.1 (19.8%) сая америк доллароор тус тус өсжээ.
May be an image of text that says '| ундэсний статистикийн хороо монгол улсын гадаад худалдаа 2022 оны эхний 4 сарын байдлаар экспорт нийт бараа эргэлт 5.1 тэрбум америк доллар 2799.3 сая америк доллар импорт 2349.3 сая америк доллар гадаадхудалдааны 450.0 сая америк тэнцэл доллар бнхау гол тунш улсууд, сая америк доллар, хувиар 2304.5 82.3% швейцар бнхау 767.1 32.7% 327.4 11.7% сингапур C оху 730.4 31.1% 82.7 oxy 3.0% япон 202.6 26.5 бнсу 8.6% 0.9% H бнсу 108.1 4.6% 19.9 бусад 0.7% ç AD ану 78.4 3.3% 38.2 1.4% хбнгу 55.6 2.4% бусад 407.1 17.3%'

Эх сурвалж: ҮСХ

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet