ДЭЛХИЙН МЭДЭЭ

Мариуполь дахь сүүлчийн бэхлэлтээс Украины цэргүүдийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ

Мариуполь дахь Украины сүүлчийн бэхлэлтэд байгаа цэргүүдийг даваа гарагаас нүүлгэн шилжүүлж, хот эцэст нь Оросын хяналтанд орлоо.

Украины Батлан ​​хамгаалах яамны дэд сайд Анна Маляр Азовсталь гангийн үйлдвэрээс шархадсан 53 цэрэг зүүн зүгт 32 км-ийн зайд орших Оросын хяналтад байдаг Новоазовск хотын эмнэлэгт хүргэгдсэн гэж мэдээлэв.

Мөн өөр 211 цэргийг Оросын дэмжлэгтэй салан тусгаарлагчдын хяналтад байдаг Оленовка хотод хүргэсэн байна. Нүүлгэн шилжүүлсэн цэргүүдийг Оростой ялтан солилцох замаар эргүүлэн авах боломжтой гэв.

Buses carrying Ukrainian Azovstal servicemen arrive in Novoazovsk

Новоазовск хотод ажиллаж буй “Reuters” агентлагийн сэтгүүлч даваа гарагийн орой цэргүүдийг тээвэрлэсэн таван автобус ирэхийг харсан байна. Нүүлгэн шилжүүлсэн цэргүүдийн зарим нь шархадсан байсан бөгөөд заримыг нь автобуснаас дамнуургаар зөөжээ.

Өмнө нь гангийн үйлдвэр дотор 600 орчим цэрэг байсан гэж таамаглаж байв.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский шөнө хийдэг мэдэгдэлдээ “Бид залуусынхаа амийг аварч чадна гэдэгт найдаж байна. Тэдний дунд хүнд шархадсан хүмүүс байгаа. Одоо тэдэнд тусламж үзүүлж байна. Украинд Украины баатрууд амьдаараа хэрэгтэй” гэж хэлжээ.

A local resident rides a bicycle past a charred armoured vehicle in Volnovakha

Украины арми Азовстальд байрлаж буй ангиудын командлагчдад бие бүрэлдэхүүний амийг аврах тушаал өгсөн бөгөөд тэнд байгаа цэргүүд байлдааны даалгавраа биелүүлсэн гэж мэдэгдсэн байна.

Одоогоор хэдэн цэрэг үлдсэн талаар мэдээлээгүй боловч аврах ажиллагаа үргэлжилж байгаа тухай хэлжээ.

Украины цэргүүд хотын сүүлчийн бэхлэлт Азовсталь гангийн үйлдвэрт 82 хоног тэссэн юм.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet