УКРАИН

Харьковыг хамгаалж байсан Украины цэргүүд Оросын хүчийг няцааж, Оросын хилд хүртэл урагшилжээ

Даваа гарагт Украины хоёр дахь том хот болох Харьковыг хамгаалж байсан цэргүүд Оросын хүчийг няцааж, Оросын хил хүртэл урагшилсан тухай Украины талаас мэдэгдэв.

Одоогоор хэдэн цэрэг Оросын хилийн аль хэсэгт хүрсэн нь тодорхойгүй байна.

Москвагийн Донбасс дахь довтолгоо зогсонги байдалд орсон тухай барууны цэргийн тагнуулууд мэдээлсний дараа Украины сөрөг довтолгоо зүүн хойд зүг дэх Оросын хүчийг түлхэн унагахад улам бүр ойртсоор байгааг дээрх үйл явдал харуулаа.

Украины Батлан ​​хамгаалах яам “Facebook” хуудсандаа Украины Зэвсэгт хүчний 127-р бригадын 227-р батальон Оросын хилд хүрсэн тухай мэдээлээд “Ялалтын төлөө хамтдаа!” гэж бичжээ.

Мөн Харьков мужийн захирагч Олех Синегубов 227-р батальоны цэргүүд улсын хил дээрх тэмдгийг сэргээсэн тухай “Telegram”-аар мэдэгдсэн байна.

Тэрээр “Амь насаа эрсдэлд оруулан байж, Украиныг Оросын түрэмгийлэгчдээс чөлөөлсөн бүх хүмүүст баярлалаа” гэж бичжээ.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet